Панжшерийн эсэргүүцэгчид тулаанаа зогсоох болзол тавьжээ

Талибан хөдөлгөөний хяналтад ороогүй, Афганистаны цорын ганц бүс нутаг нь Панжшер муж. Энд Үндэсний эсэргүүцлийн фронтыг домогт "Панжшерийн арслан"-ийн хүү Ахмад Масуд байгуулан, талибуудтай тэмцэж байгаа юм.
Ахмуд Масуд: Талибуудтай эцсийн хүчээ шавхтал тулалдана
Энэ эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүн Ахмад Масуд тулаанаа дуусгах болзлын талаар мэдэгдсэн байна. Тодруулбал, "Талибан" хөдөлгөөн улс орондоо хүртээмжтэй засаглалыг бүрдүүлж, иргэдийн эрх чөлөөг баталгаажуулна гэвэл талибуудыг эсэргүүцэхээ зогсооно хэмээн мэдэгджээ.
"Талибууд эрх мэдлийг бүгдтэй хувааж, шударга ёсыг тогтоох, Афганистанд тэгш эрх, эрх чөлөөг бий болговол би ухарч, улс төрөөс явна" хэмээн Ахмад Масуд Foreign Policy сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
Талибууд ийм нөхцөл бүрдүүлж чадахгүй бол Панжшер мужид тэднийг эсэргүүцсэн хээвэр байна гэдгийг Масуд цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн хөрш орнууд нь "Талибан"-ы талд байгаа ч гадаад улс орноос ямар ч санхүүжилт аваагүй хэмээн тэрбээр өгүүлжээ.
"Эх орноосоо дүрвэсэн Ашраф Ганигийн засгийн газар олон орныг "Талибан"-ы талд зогсохоос аргагүй байдалд оруулсан" хэмээн Ахмад Масуд ярьсан байна.
Энд дуулгахад, Афганистанаас гадаадын бүх цэрэг гарснаар тус улс талибуудын хяналтад бүрэн орсон талаар н "Талибан" хөдөлгөөний улс төрийн товчооны албан ёсны төлөөлөгч Мохаммад Наим аймдугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн юм. Түүнчлэн, Панжшер мужид байх эсэргүүцлийн хүчнийхэнтэй ойрын үед энхийн хэлэлцээр байгуулна гэж найдаж байгаагаа тэрбээр мэдэгдэж байв.
Талибуудад ялагдсанаар АНУ-ын 20 жилийн дайн өндөрлөв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ