Эрүүл мэндийн С.Энхболд Арбидол эмийн талаар тайлбар хийлээ

Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням коронавирусийн халдварын эмчилгээнээс хассанаас үүдэн 10 тэрбум төгрөгийн Арбидол эмийг устгах нөхцөл байдал үүсээд буй талаар ярьсан талаар бид энд мэдээлсэн.
Тэгвэл эл асуудалд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар хийлээ. Эрүүл мэндийн сайд “Арбидол эмийг коронавирусийн халдварын эмчилгээнээс хасаагүй. Зөвхөн өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан байгаа” гэсэн тайлбарыг өглөө.
Мөн тэрбээр ДЭМБ-аас коронавирусийн халдварын эмчилгээг байнга өөрчилдөг. Манай улс ч ДЭМБ болон Европын холбоо, Ази, Номхон далайн орнуудын оношлогоо, эмчилгээний удирдамжийг судалж, өөрийн оронд тохирсон удирдамжийг тухай бүрт нь шинэчилж байгааг хэллээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ