ДЭМБ коронавирусийн үүслийг судлах ажлаа сэргээнэ

Коронавирусийн үүслийг мөрдөн шалгах ажлаа дахин сэргээхийн тулд шинэ эмгэг төрөгчийн үүслийг тогтоох эрдэм шинжилгээ, зөвлөх багийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүрдүүлэхээр болжээ. Энэ талаар The Wall Street Journal сонин мэдээлсэн байна.
Хорин хүнээс бүрдэх багт лабораторийн аюулгүй байдал, био хамгаалалтын мэргэжилтнүүд, амьтны өвчлөлийн генетикчид болон шинжээчид багтах аж. Тэд Хятад болон бусад орнуудаас шинэ нотлох баримт хайх зэрэг олон зорилттой ажиллах юм байна. Түүнчлэн коронавирусийг лабораторид үүсгэсэн байж болох эсэхийг эрдэмтэд тогтоох гэнэ.
Түүнчлэн, шинэ өвчлөл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх хүний үйл ажиллагааг илрүүлэхэд энэ багийнхан ДЭМБ-д туслах юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ