Путин Трамптай уулзахдаа анхаарлыг нь сарниулах гэж царайлаг орчуулагч сонгосон гэв
2021-09-29

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамптай уулзахдаа царайлаг, сайхан бүсгүйг орчуулагчаараа зориуд сонгосон гэж Америкийн хэвлэл мэдээлжээ. Энэ талаар Трампын хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм ярьсныг  "РИА Новости: Америка" мэдээлсэн байна. 

 

Түүний өгүүлснээр, орчуулагч эмэгтэйн гадаад төрхийг хамгийн түрүүнд Трампын хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал хашиж байсан Фиона Маклауд Хилл анзаарсан гэнэ.

 

"Уулзалт эхлэхэд Фиона Хилл над руу ойртоод, урт үстэй, үзэсгэлэнтэй, гайхалтай бие галбиртай орчуулагчийг анзаарсан эсэхийг надаас асуусан" хэмээн Гришэм өгүүлжээ. Хэлэлцээ хийхээр ирэхдээ зориудТрампын анхаарлыг сарниулахын тулд Путин үзэсгэлэнтэй орчуулагч сонгон авчирсан  гэж Хилл таамаглаж байсан гэж Гришэм өгүүлсэн байна.

 

2019 онд Японд уулзахдаа ийнхүү анхаарал сарниулах гэж Оросын багийн бүрэлдэхүүнд үзэсгэлэнтэй эмэгтэйг зориуд багтаасан гэх энэ мэдээллийн дараа Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков тайлбар өгчээ.

 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Песковын өгүүлснээр, төрийн тэргүүн орчуулагч сонгох ажилд оролцдоггүй гэнэ. Олон улсын арга хэмжээнд оролцох энэ төвшний мэргэжилтнүүдийг Гадаад хэргийн яам сонгодог аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тж:
Эхнэрийнхээ салтаан доор өдөржин хэвтэх сайхан. Бас л сайхан үнэртэй шүү!
2021-10-02
Орос хүүхнүүдийг гүйцэхгүй
2021-09-30
Бүхнийг урьдчилан тооцолдог Орос хүний онцлого. Михайлд нэг бодол бий гэж.
2021-09-29
бас нэг тоглолт, мундаг хүмүүс шүү, бүх зүйл нь ер бусын байдаг. хэ хэ
2021-09-29
Badarch taxar:
Трамп хүүхэнд нугасгүй л дэ залуудаа урдуураа улаан хөлтийг гаргадаггүй бсан гэсэн путины арга зөв болсон
2021-09-29