Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 2650 хүн халдвар авчээ. Шинээр илэрсэн халдварын 1138 нь Улаанбаатарт, 1512 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн өдөр халдварын улмаас 41-80 насны 19 хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсын 1204 хүн коронавирусийн халдвараар амь насаа алдаад байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20 724 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 390 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Г.Мичидмаа
Уншиж байна |