Япон Орос, Хятадын нисдэг тэрэгнүүдээс болж сөнөөгч онгоцууд хөөргөлөө

Японы усан хил орчимд Орос, Хятадын нисдэг тэрэг ажиглагдсаны дараа Японы Батлан хамгаалахын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцууд түгшүүр аван хөөрчээ. Энэ талаар тус улсын засгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ёсихико Исизаки мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Японы Сумису арлаас 50-100 километр зайд нислэг үйлдэгдсэн байна. Оросын Тэнгисийн цэргийн флот болон Хятадын Тэнгисийн цэргийн хүчний тус бүр таван хөлөг Хоншю арлын дорно зүгт ойртсон бөгөөд өөр хоёр хөлөг онгоц Сангарын хоолойгоор явж өнгөрчээ. Дараа нь Орос, Хятадын хөлөг онгоцуудаас тус бүр нэг нисдэг тэрэг хөөрсөн байна.
Үүний дараа Япон улс түгшүүр зарлан агаарт сөнөөгч онгоцуудаа хөөргөсөн байна. "Хятад, Оросын хөлөг онгоцууд хоолойгоор явж өнгөрсөн зорилгын талаар хариулахаа азная" хэмээн Японы Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ