COVID-19: Өвөр Монголд 15 тохиолдол нэмэгдэж, хяналтын арга хэмжээг үргэлжлүүлж байна

Пүрэв гарагийн 10.00 цагаас баасан гарагийн 07.00 хүртэлх хугацаанд Өвөр Монголд коронавирусийн халдварын дотоодын халдвар 15 бүртгэгдсэн талаар Global Times сонин орон нутгийн эрүүл мэндийн комиссоос авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.
Орон нутгийн эрүүл мэндийн комиссын мэдээлэлд өгүүлснээр, 14 тохиолдол нь Эзнээ хошуунд гарсан бол нэг тохиолдол нь Эрээн хотод бүртгэгдсэн байна. Эрээн хотод гарсан нэг тохиолдол нь өмнө нь халдвар авсан хүний хавьтал болж, эмнэлгийн хяналтан дор тусгаарлагдаж байсан хүнээс илэрчээ.
Харин Эзнээ хошуунд бүртгэгдсэн бүхий л тохиолдлууд нь тус бүс нутагт халдвар илрүүлэх зорилгоор олон нийтийг шинжилгээнд хамруулах үеэр илэрсэн байна. Халдвар илэрсэн бүхий л хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа бөгөөд халдвар илрүүлэх арга хэмжээ үргэлжилж байгааг Global Times мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Эзнээ хошуунд бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажлын гурав дахь шат баасан гарагийн найман цагаас эхэлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ