Дайны үеийн бөмбөг дэлбэрч, хүн амиа алджээ

Соломоны арлууд дээр Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Америкийн бөмбөг дэлбэрсэн талаар Solomon Times мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, даваа гарагийн орой энэ эмгэнэлт хэрэг болсон бөгөөд дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан байна. Гэр бүлийн дөрвөн хүн гэрийнхээ хашаанд түүдэг гал асаан сууцгаажээ. Түүдэг асаасан хэсгийн газар дор бөмбөг байсан гэнэ.
Бөмбөг дэлбэрсний улмаас нэг хүн газар дээрээ нас барсан бол өөр нэг хүн эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. гэр бүлийн өөр хоёр гишүүний биеийн байдал нэн хүнд эмнэлэгт хүргэгдсэн бол ойролцоо байсан хоёр эрэгтэй мөн л шархаджээ.
Он гарсаар энэ арлууд дээр Дэлхийн хоёрдугаар дайны үеийн зэр зэвсэг дэлбэрсний улмаас таван хүн амиа алдсан байна. Австралийн хүмүүнлэгийн байгууллагын мэдээлснээр, Соломоны арлууд дээр дэлбэрээгүй үлдсэн олон мянган зэр зэвсэг байдаг гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ