Хятадад мах хямдарч, ногоо үнэд оржээ

Хятадын хүнсний зах дээр ногоо махнаас үнэтэй болсон талаар Economic Daily мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын олон хотуудад бууцайны үнэ тахиа, гахайн махны үнийг нугалсан хэмжээний үнээр зарагдаж байгаа аж. Энэ нь нэг талаас махны үнэ хямдарсантай холбоотой гэнэ.
Гахайн ханиадны халдварыг дарсны дараа Хятадад гахайн тоо толгой өсөж, улмаар махны үнэ эрс унан, нэгдүгээр сарын үнэтэй харьцуулахад 60,8 хувиар буурсан байна. Нөгөө талаас Хятадад ногооны үнэ байнга өсөж байгаа аж. Тээвэрлэлтийн зардал өссөн тул ийнхүү үнэ нэмэгдэх болсон бөгөөд амархан мууддаг навчит ногоонуудын үнэ хурдацтай өсөж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ