Францад төрийн эргэлт хийхийг завджээ

img

Францын Дотоодын аюулгүй байдлын Ерөнхий газар төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоосон талаар Le Parisien сонин мэдээлжээ.

 

Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, дархлаажуулалтын төвүүд рүү халдлага зохион байгуулсанд сэжиглэгдэн хоригдсон "Ардчилсан хөдөлгөөн" намаас сонгогдож байсан гишүүн Реми Дайе болон түүнийг дэмжигчид төлөвлөсөн байсан гэнэ. Дайегийн холбоо харилцааг мөрдөн байцаагчид судлаад, тэрбээр орон даяарх сүлжээ салбарууд бүхий "алан хядах нийгэмлэг" байгуулсан гэж дүгнэжээ. Энэ байгууллагад одоо ажиллаж байгаа болон чөлөөндөө гарсан цагдаагийн ажилтнууд, цэргийнхэн багтаж байсан гэнэ.

 

Үгсэн хуйвалдааны оролцогчдын хооронд бичсэн зурвасыг шалган үзээд 36 "ахмад"-ыг илрүүлсэн бөгөөд тэд бүс нутгаа хариуцаж байсан гэнэ. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар Дайегийн дэмжигчид цагдаагийн бамбай, тэсрэх бөмбөг ашиглан Елисейн ордон, Парламентын байр, Дотоод хэргийн яам, Зэвсэгт хүчний яамны байрыг эзлэхийн дээр өөрсдийн суртал ухуулгаа дамжуулахын тулд аль нэг телевизийн суваг эсвэл радиостанцыг эзлэн авахаар төлөвлөж байсан аж. Энэ төлөвлөгөөгөө тэд "Лазурь ажиллагаа" хэмээн нэрлэжээ. 

 

Улс төрч Дайе найман настай охиныг хулгайлсан хэрэгт буруутгагдан, 2020 онд Малайзд нуугдаж байхдаа бослогод уриалж байлаа. Мөн 2021 оны дөрөвдүгээр сард тэрбээр Францын парламентын зарим гишүүдэд "бүгд найрамдах улс цаашдаа ноёлогч үзэл санаа байхаа больсон", "тооцоо хийх цаг нь ирсэн" гэх зурвасыг илгээж байжээ. Харин энэ зурвасыг авсан ганц л гишүүн прокурорын газар хандсанаар энэ хэрэгтэй холбоотой мөрдөн шалгалтыг эхлүүлж байсан аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ