Өнгөрсөн хоногт Өвөр Монголд халдварын тохиолдол нэмэгдээгүй

Лхагва гарагт Хятадад коронавирусийн халдварын дотоодын тохиолдол 47 илэрсэн талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлснийг Синхуа агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ляонин, Хэнань, Хар мөр, Хэбэй, Юньнань, Жилинь мужуудад шинэ тохиолдлууд бүртгэгдсэн байна. Түүнчлэн мөн өдөр зөөвөрлөгдсөн тохиолдол 15 бүртгэгджээ.
Харин өнгөрсөн сарын дундуур дотоодын халдвар анхлан бүртгэгдсэн Өвөр Монголын Эзнээ хошуу болон Эрээн хотод халдвар нэмж илрээгүй байна. Аравдугаар сарын дунд үеэс манай улстай хиллэдэг Эзнээ хошуу болон Шилийн гол аймгийн Эрээн хотод дотоодын халдвар илэрсний улмаас хатуу хөл хорио тогтоож, оршин суугч бүрээс коронавирусийг илрүүлэх шинжилгээ авч эхэлсэн юм. Одоо Өвөр Монголд хатуу хөл хорио үргэлжилсэн хэвээр байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ