IBM компани квантын компьютерын чип танилцуулав
2021-11-18

Америкийн  IBM компани шинэ чип танилцуулсан талаар ВВС агентлаг мэдээллээ.

 

Компанийн мэдэгдсэнээр энэхүү шинэ чип нь шинэ үеийн супер хурдтай квантын компьютер бүтээхэд туслах гэнэ. Шинэ чип 127 кубит /квантын бит/-тэй бөгөөд энэ нь IBM-ийн урьд өмнөх квантын процессоруудаас хоёр дахин өндөр үзүүлэлт аж. Кубит гэдэг нь квантын компьютер дахь мэдээллийн нэг юм. 

 

Eagle буюу "бүргэд" гэж нэрлэсэн энэ шинэ процессор нь ахуйн хэрэглээний квантын компьютер бүтээх замын эхлэл хэмээн компанийнхан мэдэгдсэн байна.

 

Супер хурдтай компьютерүүд нь компьютерын технологид хувьсгал хийж, хамгийн хүчирхэг сонгодог процессорууд ч гүйцэтгэж чадахгүй зорилтуудыг биелүүлэх боломжтой. Сүүлийн жилүүдэд квантын процессор боловсруулах сонирхол ихээхэн нэмэгдсэн бөгөөд учир нь ийм компьютер шинэ материал, эм гарган авах, хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ихээхэн туслах юм. Гэвч практик дээр олон хүндрэлүүд гардагийн улмаас квантын компьютерыг олноор нь үйлдвэрлэх боломжгүй байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин