ФОТО: Испанид 30 жилийн өмнө живсэн тосгон ил гарав

img

Португалийн Лима гол дээрх усан цахилгаан станц гарцаа хаасны дараа 1992 онд Испанийн Асередо тосгон живжээ. Испаниас эх авдаг Лима гол үерлэн, эрэг дагуух байшингуудыг живүүлсэн ч Лима голын усны төвшин багасах үеэр тосгоны балгас гадаргуу дээр ил гардаг аж. 

 

1968 онд Испани, Португали улс Линдозо далан барихаар Лима голыг ашиглах хэлэлцээр байгуулснаар Асередо тосгоны ирээдүй аюултай тулгарсан байна. Энэ хэлэлцээрийг байгуулснаар хоёр тал Лима голын эрэг дагуух тосгонууд усанд автана гэдгийг тооцоолж байсан тул оршин суугчдыг өөр газар шилжүүлэхээр тохиролцжээ.

 

 

Тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийн тулд EDP усан цахилгаан эрчим хүчний компани тэдэнд мөнгө санал болгожээ. Гэвч Асередо тосгонд амьдарч байсан хүмүүсийн ихэнх нь анхандаа гэр орноо орхин явахыг хүсээгүй гэнэ. Ингээд тэд эсэргүүцэн, өлсгөлөн зарлаж байжээ.

 

Гэвч эцсийн дүнд компани оршин суугчдын 51 хувийг мөнгө аваад, шилжихийг ятгаж чадсан бөгөөд үлдсэн хүмүүс энэ шийдвэрийг дагахаас өөр гарц үлдээгүй гэнэ. Ингээд Асередо болон бусад ойролцоох тосгоны оршин суугчид орон гэрээ үр орхихоос аргагүй болов. Нэг их удалгүй эзэнгүй үлдсэн тосгон ч живжээ. 

 

 

Жижиг тосгоны барилга, байшингийн балгасууд ихэвчлэн усанд живсэн байдаг.

 

 

Гэвч Португалийн Линдозо усан сан дахь усны төвшин буурвал Асередо тосгоны балгас гадаргуу дээр ил гардаг аж.

 

Уснаас үүдэн ихэнх барилгын хана эвдэрч, цонхны хүрээ хоосон үлдсэн бол зарим барилга гайхалтай нь огт өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн байдаг гэнэ.

 

 

Асередо тосгонд 70 байшин байсан бөгөөд тэдгээрт нийт 120 хүн амьдардаг байжээ.

Оршин суугчдын хуучин автомашин, хувийн эд зүйлс балгасан дунд үлджээ. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ