Мета компани нүцгэн зураг устгадаг платформ ашиглалтад орууллаа

Facebook, Instagram олон нийтийн сүлжээ, WhatsApp мессенжерийг эзэмшдэг Мета компани цахим ертөнцөд хүний хувийн нууцад хамаарах нүцгэн зураг тараахтай тэмцэх платформ гаргажээ.
Энэ нь хэн нэгний эротик зургуудыг өөр нэгэн олж авч, бусдад тараан, зургийн эзнийг хүнд нөхцөлд оруулахаас зайлсхийх зорилготой аж. Компанийн мэдэгдэлд өгүүлснээр, энэ төрлийн хэргийн хохирогч болохгүй байхын тулд хэрэглэгчид зургуудаа Мета компанийн боловсруулсан платформын хаягаар урьдчилан илгээх ёстой гэнэ.
"Хэн нэгэн хүн өөрийнх нь нүцгэн зураг Фейсбүүк, Инстаграм зэрэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн эсвэл нийтлэгдэж болзошгүй гэж санаа нь зовниж байгаа бол StopNCII.org-д хандан хүсэлт илгээж болно" хэмээн компанийн сайт дээр өгүүлжээ.
Хувийн нууц зургуудаа устгуулах хүсэлт гарган хэрэглэгчийн илгээсэн зургуудыг хэн нэгэнд дамжуулахгүй, татаж авахгүй гэж онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ