АНУ-ын Мэриленд мужид хүүдүүдэд Пфайзер компанийн коронавирусээс сэргийлэх вакцин тарих үед тэдгээрийн дунд хугацаа нь дууссан вакцин тариулсан тохиолдол олон гарчээ. Энэ талаар Вашингтон пост сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 70 хүүхдүдэд хадгалалтын нөхцөл алдагдсаны улмаас хугацаа нь дууссан вакцин тарьжээ. Харин хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учраагүй хэмээн Эрүүл мэндийн алба мэдээлсэн байна.
"Алдаа гаргасандаа гүнээ харамсаж, хүүхдүүдийн гэр бүлд сэтгэл түгшүүр, таагүй байдал учруулсаныхаа төлөө уучлалт гуйж байна" хэмээн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Жорж Аскью мэдэгджээ. Түүний өгүүлснээр, Мэрлиенд мужид вакцин хадгалах асуудлаар мэргэжилтнүүдийг дахин сургалтад хамруулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |