Галт уул оргилсоны улмаас 15 хүн амиа алджээ

Индонезийн Ява арал дээр Семеру галт уул сэргэсний улмаас амиа алдсан хүний тоо 15 болжээ. Энэ талаар тус улсын Байгалийн гамшгийн хор уршгийг арилгах үндэсний агентлагийн хэвлэлийн алба мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, одоогоор 27 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Тэднийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Семеру галт уул 12 дугаар сарын дөрөвний өдөр орон нутгийн цагаар 15.00 цагт оргилж эхэлжээ. Галт уул оргилсоны улмаас Индонезийн эрх баригчид галт уулын орчмын суурин газруудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байгаа ч өтгөн утаа гарсны улмаас нүүлгэн шилжүүлэх ажил удааширч байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ