Америкийн Warner Chappell Music компани рок дуучин Дэвид Боуигийн бүхий л дууны эрхийг 250 сая доллараар худалдан авчээ. Рок дуучин дууныхаа эрхийг эхнэр болон хоёр хүүхэддээ гэрээслэн үлдээсэн байсан гэнэ.
"Хэдэн сар хэлэлцээ хийсний дүнд дуучны уран бүтээлийг худалдсан. Heroes, Changes, Space Oddity, Fame, Let's Dance, Rebel Rebel зэрэг 60 жилийн хугацаанд гарсан бүх дууны эрхийг худалдсан" гэж Variety сэтгүүл мэдээлсэн байна.
Алдарт дуучны уран бүтээл найдвартай гарт орсонд баяртай байгаагаа Дэвидийн гэр бүлийн өмгөөлөгч Аллен Грубман илэрхийлжээ.
Боуи амьд ахуйдаа уран бүтээлийнхээ эрхийг хамгаалах тал дээр нухацтай ханддаг байсан бөгөөд зах зээл дээр зарагдаж буй хуурамч бичлэгүүдийг үе үе худалдан авдаг байсан гэнэ. 2016 онд Боуи хавдрын улмаас таалал төгсөж, түүний дууны эрхүүд эхнэр Иман болон хоёр хүүхдэд нь үлджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |