Казахстан: Үймээн үүсгэгчид рүү хуягт техникээс бууджээ

Казахстаны Алматы хотод өнгөрсөн шөнө явуулсан ажиллагааны үеэр хуягт техникээс буудсан гэж гэрчүүдээс авсан мэдээлэлтэйгээр РЕН ТВ дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын зургаанаас долоонд шилжих шөнө Алматы хотод үймээн үүсгэгчдийн устгах тусгай ажиллагаа явуулсан байна. Энэ хотод харуй бүрий болмогц тулаан болсон гэх бөгөөд 20 орчим "хэт даврагчийг устгасан", мөн тооны хүн шархдсан хэмээн РЕН ТВ мэдээлжээ.
Алматы хотын захиргаа "алан хядагчид эрх баригчдын эсрэг ширүүн эсэргүүцэл үзүүлж байна" хэмээн мэдэгдсэн байна.
Нэгдүгээр сарын нэгний өдөр шингэрүүлсэн хийн үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцэл яваандаа эмх замбараагүй байдалд шилжсэн Казахстан улсад өдгөө Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн Алматы хотын цагдаагийн газар зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн хэн бүрийг устгана гэж анхааруулж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ