Казахстан: Эсэргүүцэгчдийн дунд мэргэн буудагчид байгаа гэв

Алматы хотод эмх замбараагүй байдал үүсгэсэн хүмүүсийн дунд мэргэн буудагчид байгаа гэж Казахстаны эрх баригчид мэдэгджээ.
"Алан хядагчдын талаас мэргэжлийн винтовтой мэргэн буудагчид ажиллаж байсан " хэмээн Казахстаны Ерөнхийлөгчийн захиргааны даргын нэгдүгээр орлогч Даурен Абаев өгүүлжээ.
Түүнчлэн эмх замбараагүй байдлыг зохион байгуулагчид захиргааны барилгууд, хэвлэл мэдээллийн офисуудыг эзлэн, "мэргэжлийн" хөдөлсөн гэж тэрбээр онцолсон байна.
Казахстанд одоо терроризмын эсрэг ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тус улсын Ерөнхийлөгч "алан хядагчдыг устгаж дуусах хүртэл терроризмын эсрэг ажиллагааг зогсоохгүй" байхыг үүрэгдсэн юм. Мөн Алматы хотын цагдаагийн газар зэвсгээ хаях шаардлага биелүүлээгүй хүн бүрийг устгана гэж анхааруулж байв.
Казахстан: Зэвсгээ хаяагүй хүн бүрийг устгана гэж анхааруулав
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ