Казахстан: 164 хүн амиа алдаж, Үндэсний гашуудлын өдөр зарлав
2022-01-10

Казахстанд нэгдүгээр сарын хоёрны өдөр эсэргүүцэл эхлэв. Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн энэ арга хэмжээ удалгүй эмх замбараагүй байдал болон хувирсан.Тэр дундаа Казахстаны томоохон хот болох Алматы хотод нөхцөл байдал нэн хурцадсан юм. Жагсагчид захиргааны байр руу дайрч, прокурорын газрын байр болон эрх баригч намын байрыг шатаасан юм. Түүнчлэн үймээний үеэр дэлгүүр хоршоо, банк руу дайрч, зэвсэг барин гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд ч гарчээ.

 

Төрийн байгууллагуудыг эзэлсэн хүмүүс нь алан хядагчдын бүлэг гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдээд эмх замбараагүй байдал үүсгэсэн дээрэмчид хилийн чанадад сайтар бэлтгэл хангагдаад ирсэн хэмээн цохон тэмдэглэсэн юм. 

 

Нэгэнт л Казахстаны эрх баригчид эсэргүүцэгчид дунд нь алан хядагчид байна гэсэн байр суурин дээр бат зогссон тул цагдаагийнхан зэвсэгтэй хүмүүст анхааруулга өгч, зэвсгээ хаяхгүй бол буудна гэж анхааруулж байсан бол нэгдүгээр сарын долооны өдөр Токаев "алан хядагчдыг анхааруулга өгөлгүй шууд бууд" гэсэн тушаал өгч байлаа.

 

Энхийг сахиулагчид  

Одоо энэ улсад Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байна. Энэ байгууллагад Казахстан улс гишүүн орныхоо хувиар нэгдүгээр сарын тавны өдөр дэмжлэг хүсэн хандсан. Ингээд ХАБГБ Казахстан руу энхийг сахиулагчдыг илгээхээр болсноор нэгдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн Оросын цэргүүд Казахстаныг зорьсон юм. Энхийг сахиулагчид нэн чухал цэргийн, төрийн, нийгмсийн объектуудыг хамгаалах бөгөөд тус улсад нөхцөл байдал тогтворжих хүртэл үүрэг гүйцэтгэх юм байна.


Нэгдүгээр сарын есний өдрийн байдлаар Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Энхийг сахиулах хүчин Казахстанд цэргээ байршуулж дуусан, үүргээ биелүүлж эхэлсэн талаар Оросын хурандаа генерал Андрей Сердюков мэдэгдсэн байна. Оросын талаас Агаарын десантын зэвсэглэлийн тусгайгийн 45 дугаар бригадын алба хаагчид энхийг сахиулагчдын бүрэлдэхүүнд багтаж байгаа юм. 

 

Казахстанд үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчид 

Казахстанд нийт 2,5 мянган хүний бие бүрэлдэхүүнтэй энхийг сахиулах ажиллагаа явагдана. 

 

 ОХУ-ын зэвсэгт хүчнээс 1950 

  Беларусийн Зэвсэгт хүчнээс 100

  Киргизийн Зэвсэгт хүчнээс 150

  Арменийн Зэвсэгт хүчнээс 100

 Тажикистаны Зэвсэгт хүчнээс 200 цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд эдгээр орнуудын цэргийн алба хаагчид нь голчлон агаарын десант болон гвардын десантын дивизийнхэн байгаа юм.

 

Үймээнд оролцсон бүх алан хядагчдыг устгана 

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эмх замбараагүй байдлыг гадаадад сургагдасан алан хядагчид өдөөсөн хэмээн удаа дараа мэдэгдэж, улмаар терроризмын эсрэг ажиллагаа эхлүүлэхийг үүрэг болгон зэвсэгтэй "алан хядагч" бүрийг анхааруулгагүйгээр буудахыг тушаасан юм. Ийнхүү Казахстанд эхлүүлсэн терроризмын эсрэг тусгай ажиллагаа алан хядагчдыг бүрэн устгаж дуусах хүртэл үргэлжилнэ гэж тус улсын Батлан хамгаалахын орлогч сайд Султан Гамалетдинов мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр 4000 алан хядагчийг баривчилсан бөгөөд тэднийг бүх насаар нь хорих гэнэ. 

 

"Одоогоор Казахстаны нутаг дэвсгэр дээр терроризмын эсрэг тусгай ажиллагаа үргэлжилж байна. Энэ ажиллагаа алан хядагчдыг бүрэн устгаж дуусах, үндсэн хуулийн дэг журмыг тогтоох хүртэл үргэлжилнэ" гэж орлогч сайд мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

Өмнө нь Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев  Твиттер хуудсандаа бичихдээ тус улс руу 20 мянган алан хядагч халдсан хэмээж байв. Энэ улсад терроризмын аюул заналын дээд төвшин болох улаан төвшин үйлчилж байгаа юм.

 

Өнгөрсөн долоо хоногт эсэргүүцэгчид, хууль сахиулагчдын хооронд хэдэнтээ мөргөлдөөн, буудалцаан болж, энэ үеэр 164 хүн амиа алдаж, нэгдүгээр сарын 10-ны өдрийг Казахстанд гашуудлын өдөр болгон зарлажээ.

 

Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцэн эхэлсэн жагсаал улс төрийн жагсаал болон хувирч, яваандаа эмх замбараагүй байдал болж, үймээн самууны үеэр дэлгүүр, байгууллага, офисыг дээрэмдэн тонож, эсэргүүцэгчид гал нээсний улмаас Казахстанд 92 сая долларын хохирол учирсан талаарх урьдчилсан тооцоо гарсан байна. 

 

Г.Бямбасүрэн


 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улс орон олон түмний эсрэг хүчирхийлэл хийсэн нөхдийг буудан алах хэрэгтэй.
2022-01-11
zochin:
afgenstand beltgegdsen lalyn deeremchid
2022-01-10
зочин:
Ардчилсан үзлийг тироризм тайлбарлаж болохгүй .Хэсэгхэн баячуулын гарт төрийн сан оросноос болж байгаа юм .
2022-01-10
Muusain orkuudiig dahij jagsahgui boltol n ustgaad og!
2022-01-10
Утас хөвөрөхөөр дамар олдоно.Устгах нь зөв.
2022-01-10
Зочин:
Устгаад өгөх хэрэгтэй...Дараагийнханд нь сургамж болно.
2022-01-10
zochin:
Терористууд жагсаал цуглаан хийгээд өөрсдийгөө барьж өгдөг гэнээ. Үлгэр зохиох гээд ядчих юмаа.
2022-01-10
Утас хөвөрөхөөр дамар олдоно.Устгах нь зөв.
Kkk:
Орос тэхнологи.үхсэнийх нь алан хядагч байхав дээ.Өөрийн дэглэмээ хөрөнгөө хамгаалах гсн хуурамч тэрор.
2022-01-10