Казахстанд 8000 орчим хүн баривчлагджээ

Казахстанд болсон эмх замбараагүй байдалд оролцсон хэргээр 8000 орчим хүн баривчлагджээ. Ийм мэдээллийг тус улсын Дотоод хэргийн яам нэгдүгээр сарын 10-ны өдөр мэдээлснийг Комсомольская правда сонин мэдээлсэн байна.
"Улс орон даяар 7939 хүн баривчлагдсан. Хууль сахиулагчид Үндэсний гвард болон тусгайгийнхны хамтаар Алматы хотын хоёр зах дээрээс 207 хүн баривчилсан" гэж Казахстаны Дотоод хэргийн яам мэдэгджээ.
Баривчлагдсан хүмүүсээс тэдний хулгайлсан таван автомашин, эд зүйл, дөрвөн хүйтэн зэвсэг хураан авсан гэж мэдээлэлд онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ