Коронавирусийн халдвараас хамгаалдаг молекул бүтээжээ

Финляндын эрдэмтэд коронавирусийн халдвараас хамгаалдаг молекул зохион бүтээсэн талаар Хельсинкийн их сургуулийн хэвлэлийн албанаас авсан эх сурвалжтайгаар "Комсомольская правда" мэдээлжээ.
Хельсинкийн их сургуулийн хэвлэлийн албаны мээдэлснээр, тус сургуулийн эрдэмтэд коронавирусийн халдвар авахаас хамгаалах молекул зохион бүтээж, үүнийгээ TriSb92 гэж нэрлэсэн байна. Энэ молекулыг хамар руу цацах цацлага болгон ашиглажээ. Эрдэмтэд энэ цацлагаа хулгана дээр туршсан байна.
"Хамрын цацлага цацуулсан хулганууд халдвараас хамгаалагдаж байгаа нь тогтоогдсон. Бусад хулганууд халдвартай байхад цацлага цацуулсан хулганууд халдвар аваагүй" гэж судалгааны зохиогчдын нэг Анна Мякеля мэдэгджээ.
Хамрын цацлаг тэр дороо л үйлчилж эхлэх бөгөөд найман цагийн хугацаанд халдвараас хамгаалж байсан гэнэ. Эрдэмтэд энэ молекул дээр суурилсан цацлага бүтээх ажлаа үргэлжлүүлэн, цаашид турших төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ