COVID-19: АНУ-д хоногт 1,3 сая халдварын тохиолдол илэрчээ

Хэдхэн хоногийн өмнө АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол хоногт нэг сая илэрсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Гэтэл энэ үзүүлэлт дахин нэмэгджээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 10-нд АНУ-д коронавирусийн халдварын 1,3 сая гаруй тохиолдол илэрсэн байна. Энэ нь цар тахал эхэлснээс хойших дэлхий дээрх хамгийн өндөр үзүүлэлт юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, 1,3 сая тохиолдол гэдэг нь бүрэн дүүрэн мэдээлэл биш бөгөөд өнгөрсөн хоногт илэрсэн халдварын тохиолдлын мэдээллээ зарим муж зарлаагүй байгаа гэнэ. Тиймээс дээрх тоо дахин нэмэгдэж болзошгүй гэж Ройтерс агентлаг дамжуулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ