Хойд Солонгосын пуужингууд 380 км зайг туулжээ
2022-01-17

 

Даваа гаригийн өглөө Хойд Солонгос дахин пуужин хөөргөсөн талаарх мэдээлэл гарсан. Энэ удаад БНАСАУ хоёр пуужин хөөргөсөн байна.

 

Эдгээр пуужингууд дээд тал нь 42 км өндөрт, 380 км зам туулжээ. Энэ талаар БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооноос авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотын ойролцоо байх Сунан олон улсын нисэх буудлын бүс нутгаас 08:50, 08:54 цагуудад тус тус пуужин хөөргөсөн байна.

 

Хоёр пуужин хөөргөсний дараа Өмнөд Солонгосын цэргийнхэн байлдааны бэлэн байдалд орж, Хойд Солонгосын үйлдлийг анхааралтай ажиглаж байгаа гэнэ. Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн захиргааны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал болжээ. Энэ хурал дээр  Солонгосын хойг дээрх нөхцөл байдлыг тогтворгүйжүүлж байгаа БНАСАУ-ын үйлдэлд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин