Модерна томуу болон ковидоос хамгаалах вакцин бүтээнэ

Модерна компани 2023 оны намар гэхэд коронавирус болон томуунаас сэргийлэх вакцины бустер тунг бэлэн болгох гэнэ. Энэ талаар тус фирмийн тэргүүн Стефан Бансель мэдэгджээ.
Стефан Банселийн өгүүлснээр, 2023 оны намар гэхэд "дор хаяж хэд хэдэн оронд" ийм вакцин хүртээмжтэй болох гэнэ. Нэг улиралд хэд хэдэн вакцин хийлгэхийг хүсэхгүй, эсвэл ийнхүү олон удаа тариулах боломжгүй хүмүүсийн асуудлыг хосолсон үйлчилгээтэй вакцин шийднэ гэж Бансель өгүүлсэн байна.
Одоогоор нарийвчилсан хугацааг хэлэх боломжгүй, нөхцөл байдал хэвийн байж, судалгаа, туршилтын ажил амжилттай явагдвал дээрх хугацаанд вакцин бэлэн болно гэдгийг онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ