Хонконгт коронавирусийн улмаас бүх үхэр зусгийг устгана

Хонконгийн амьтны дэлгүүрийн нэгэн ажилтнаас коронавирусийн халдвар илэрсний улмаас 2000 гаруй шишүүхэйг устгахаар болжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, амьтны дэлгүүрийн худалдагч коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан бөгөөд үүний дараа тус дэлгүүрээр үйлчлүүлсэн эмэгтэйгээс мөн халдвар илэрчээ. Ингээд малын эмч нар тухайн дэлгүүрт худалдаалж байсан амьтдыг шалгаж эхэлсэн байна.
Ингээд туулай, шиншилла, үхэр зусагт шинжилгээ хийхэд 11 үхэр зусаг коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Үүний дараа эрх баригчид дэлгүүрийн үхэр зусгуудыг бүгдийг нь устгахаар шийдсэний дээр 12 дугаар сарын сүүлээр амьтны дэлгүүрүүдээс үхэр зусаг авсан бүх хэрэглэгчдийг амьтнаа эргүүлэн өгч, нэн даруй коронавирусийн шинжилгээ өгөхийг зөвлөсөн байна.
Энэ төрлийн амьтан вирус тараах эрсдэл өндөр тул нийгмийн эрүүл мэндийн төлөө ийм шийдвэр гарган, үхэр зусгуудыг устгахаар болсон гэж Хөдөө аж ахуй, загас агнуур, хүрээлэн буй орчны газрын захирал мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ