"Чингисийн хазаар зарна" гэсэн зар Буриадын сайтад нийтлэгджээ

img

Буриадын Avito зарын сайт дээр "Чингис хааны хазаар" зарах тухай зар нийтлэгджээ.Хазаарыг 59 сая рубль буюу монгол мөнгөөр хоёр тэрбум гаруй төгрөгөөр зарна гэж бичсэн байна. 

 

Энэ хазаарыг хоёр жилийн өмнө ч мөн зарна гэсэн зар тавигдаж байсан бөгөөд тухайн үед 39 сая рублиэр зарагдаж байсан гэж Буриадын хэвлэлүүдэд бичжээ. Чингис хаан Төвөдийн хаанаас бэлэг болгон авсан гэгдэх энэ хазаар  нь мөнгө, гангаар хийсэн гэнэ. Хазаарыг эзэмшигч үргэлж баян чинээлэг, эрүүл энх явна гэх бэлгэдэлтэй аж.

 

Хоёр жилийн өмнө энэ хазаарыг зарна гэж зар оруулсан иргэн тухайн үед Буриадын сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө энэ цулбуурыг 1950-аад оны дунд үе хүртэл Төвдөд хадгалагдаж байсан гэж өгүүлсэн гэнэ. Дараа нь энэ хазаарыг зарын эзний өвөө болох Буриад ламд бэлэглэсэн аж. Ингээд хазаар энэ гэр бүлийн шүтээн болсон байна. Гэхдээ энэ хазаар үнэхээр Чингис хааны үеийнх эсэхийг батлах ямар ч баталгаа байхгүй юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
ER N BOL ENE HORVOO D HEN SERGELEN N L SAIHAN AMDRAH HUULITAISHDEE...
2022-01-21