Олимпын үеэр эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон тамирчдыг тэмцээнээс хасна

Бээжингийн Өвлийн олимпын үеэр эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон тамирчдын тэмцээнд оролцох эрхийг нь хасаж болзошгүй, түүнчлэн бусад төрлийн шийтгэл оноох гэнэ. Энэ талаар Бээжингийн олимпын зохион байгуулах хорооны олон улсын харилцаа эрхэлсэн орлогч захирал Ян Шу мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.
"Олимпын үзэл санаанд нийцэх бүхий л үйлдлийг хамгаална. Олимпын үзэл санаа болон Хятадын хуультай зөрчилдөж буй аливаа үйлдэл, үг хэллэгийн төлөө тодорхой шийтгэл онооно" хэмээн Ян Шу мэдэгджээ.
Үүнээс өмнө, Human Rights Watch хүний эрхийн байгууллагын зохион байгуулсан форум дээр Бээжингийн олимпод оролцох тамирчдыг Хятадын тусгай албад тагнаж болзошгүй гэдгийг анхааруулж, тэднийг олон нийтийн өмнө мэдэгдэл хийхгүй байхыг сануулж байв. Түүнчлэн АНУ, Канад, Их Британи, Германы олимпын хороод тамирчид, олимпын бусад оролцогчдоо Хятад руу хувийн гар утас, зөөврийн компьютер, бусад ухаалаг төхөөрөмж авч явахгүй байхыг зөвлөжээ.
Мэдээлэл алдагдах аюултай тул тамирчдыг Бээжин рүү гар утасгүй явахыг зөвлөжээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ