Байден гомдоосон сэтгүүлчээсээ уучлалт гуйжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Фокс Ньюс агентлагийн сэтгүүлчийг доромжилсон хэрэг гарчээ. Тодруулбал, ерөнхийлөгч болон захиргааны төлөөлөгчид үг хэлсэнийхээ дараа сэтгүүлчдийг танхимаас гарахыг хүссэн байна. Харин энэ үеэр сэтгүүлчид асуултуудаа ар араас нь чангаар асууж, хашгиралдаж эхэлсэн байна.
"Би нэг л шалтгаанаар үүнийг хийх дургүй. Та нар хээзэ ч уулзалтын мөн чанарын талаар мэдээлдэггүй" хэмээн Байден мэдэгджээ.
Үүний дараа Фокс ньюс сувгийн сэтгүүлч Питер Дуси инфляци бол улс төрийн хариуцлага гэж үзэж байгаа эсэхийг нь Байденаас асуусан байна.
Энэ үед сэтгүүлчдийг танхимаас хэдийнэ гаргаж байсан тул Байден микронфон хаалттай гэж бодсон бололтой "Ямар тэнэг гөлөг вэ" хэмээн доромжилжээ.
Үүний дараа Жо Байден Питер Дуси руу утасдсан талаар Фокс Ньюс агентлаг мэдээлсэн байна. "Хувь хүн дээрээ битгий тусгаж аваарай" гэж Ерөнхийлөгч хэлсэн хэмээн Дуси өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ