АНУ-тай зэвсэгт сөргөлдөөн үүсгэсэн тохиолдолд Оросыг дэмжих найман орон

АНУ , Оросын хооронд зэвсэгт сөргөлдөөн гарсан нөхцөлд Орос улс найман орноос дэмжлэг авч болно гэж Хятадын Sohu сэтгүүлийн тоймчид үзжээ.
Сүүлийн үед АНУ, Оросын харилцаа улам муудаж, хоёр орны хооронд зэвсэгт сөргөлдөөн гарч болзошгүй гэсэн таамаглал гарах болсон юм. Ийм нөхцөлд Орос улс бусад орнуудаас ихээхэн дэмжлэг авна гэж найдаж болно хэмээн Хятадын тоймчид үзжээ.
Тоймчдын онцолсноор, хоёр орны сөргөлдөөнд АНУ, ОХУ-ыг дэмжих холбоотнууд нь чухал үүрэг гүйцэтгэх гэнэ. Сөргөлдөөн үүссэн нөхцөлд Казахстан, Беларусь, Армени, Узбекистан, Тажикистан, Туркменистан, Сири гэсэн найман орноос ОХУ дэмжлэг авна гэж Хятадын тоймчид үзжээ.
"Дайн болсон нөхцөлд энэ найман орон эргэлт буцалтгүйгээр Оросыг дэмжинэ" гэж тоймчид онцолсон байна.
Оросын армийн хүчин чадал дээр нэмэгдээд эдгээр орнууд дэмжлэг үзүүлсэн нөхцөлд Америкийн талтай сөргөлдөхөд ОХУ амжилтад хүрнэ гэж Хятадын тоймчид цохон тэмдэглэжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ