Япон тахлын үеийн тусламж болгон хүн бүрт 174 доллар олгоно

Японы эрх баригчид коронавирусийн цар тахлын нөхцөлд оршин суугчдадаа тусламж үзүүлэхийн тулд 1,8 их наяд буюу 15,8 тэрбум долларыг зарцуулахаар шийджээ. Энэ талаар Yomimuri сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Японы Засгийн газар дээрх тусламжийн хөрөнгийг 2022 оны санхүүгийн жилийн улсын төсвийн төсөлд тусгасан байна. Хөтөлбөрийн хүрээнд хуванцар иргэний үнэмлэхтэй иргэн бүр 174 долларын тусламж авах аж.
Энэ мөнгийг авахын тулд эмнэлгийн даатгал хэлбэрээр ашиглах картаа банкны дансанд холбосон байх шаардлагатай гэнэ. Ингэснээр иргэний бүртгэлийн нэгдсэн картыг дэлгүүрлэх зорилготой байгаа бөгөөд одоогоор япончуудын 39 хувь нь л энэ картыг ашигладаг юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ