Хойд Солонгост томоохон цэргийн парадын бэлтгэл болжээ
2022-01-29

Хойд Солонгос цэргийн томоохон парад зохион байгуулахаар бэлтгэж, баасан гаригт шилжих шөнө энэ парадын бэлтгэл болсон талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Пхеньянд парадын бэлтгэл болсон байна. Энэ бэлтгэлийн хүрээнд Ким Ир Сений талбай дээгүүр тийрэлтэт онгоцууд ниссэн гэнэ. Парад чухам хэзээ болох нь тодорхойгүй, гэхдээ Ким Чен Ирийн төрсөн өдрөөр парад болж магадгүй гэж Хойд Солонгос дахь нөхцөл байдлыг мэддэг эх сурвалж "Российская газаета"-д ярьсан байна. Ким Чен Ирийн төрсөн өдөр хоёрдугаар сарын 16-ны өдөр тохиох бөгөөд энэ жил 80 жилийн ой нь тохиож байгаа аж. 

 

Үүнээс өмнө, Өмнөд Солонгосын хэвлэлүүд ч Хойд Солонгосыг парадад бэлдэж байгаа хэмээн мэдээлж байлаа. Daily NK порталын мэдээлснээр хоёрдугаар сарын 16 болон дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гээд хоёр удаа парад зохион байгуулж магадгүй гэнэ. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр "Нарны өдөр" буюу энэ улсыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений төрсөн өдрийг тэмдэглэдэг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин