Камила Валиевагийн допингийн асуудлыг Спортын арбитр хэлэлцэнэ

img

Оросын олимпын хорооны шигшээ багийн уран гулгагчид багаараа түрүүлж, алтан медаль хүртэхээр болсон ч мягмар гаригт товлогдсон шагнал гардуулах ёслол өнөөдрийг хүртэл болоогүй юм. Ийнхүү ёслол хойшлогдох болсон шалтгаан нь Оросын уран гулгагч Камила Валиевагийн допинг сорьцтой холбоотой гэсэн мэдээллүүд гарч байлаа. 

Оросын уран гулгагчдыг допинг хэрэглэсэнд сэжиглэж байна


Хоёрдугаар сарын 11-ний өглөөний мэдээллээр, Камила Валиевагийн хэргийг Спортын арбитрын хурлаар авч хэлэлцэхээр болсон байна. Энэ талаар Олон улсын допингийн шинжилгээний агентлаг мэдээлжээ.

 

Агентлагийн албан ёсны мэдээлэлд өгүүлснээр 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Оросын Аварга шалгаруулах тэмцээний үеэр Камила Валиевагаас допинг сорьц авсан байна. Харин 2022 оны хоёрдугаар сарын наймны өдөр Стокгольмын допингийн лаборатори Валиевагийн сорьцноос триметадизин илэрсэн хэмээн зарлажээ.

 

Үүний дараа Валиеваг тэмцээнээс хасах шийдвэр гаргасныг давж заалдан, Валиева ганцаарчилсан тэмцээнд оролцохоор болсон юм. Харин Олон улсын олимпын хороо ийм шийдвэртэй санал нэгдээгүй тул Спортын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.

 

Гагцхүү Спортын арбитрын шүүх дээр энэ дуулиантай хэрэгт цэг тавих юм байна. Камила Валиевагийн хэргийг хувийн үзүүлбэрийн тэмцээн эхлэхээс өмнө шийдэх аж. Энэ тэмцээн 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр эхлэх юм.

 

РБК: Уран гулгагч Валиевагийн допинг сорьцоос өдөөгч илэрсэн

Чемпионат: Валиева хасагдахгүй, Орос алтаа хадгалж үлдэнэ

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Z:
Orosuud dopingoor aldartai. Hereglesen ni batlagdsan baihad uun davj zaaldah. Ichih nuurnii umaa
2022-02-11