АНУ Украин дахь ЭСЯ-аа хааж, дипломатуудаа нүүлгэнэ

img

Америкийн дипломатууд ойрын үед Украиныг орхиж, харин АНУ-ын ЭСЯ-ыг түр хугацаанд Польш руу шилжүүлэхээр болжээ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Bloomberg агентлаг мэдээлсэн байна.

 

"Төрийн департаментын үлдсэн ажилтнуудыг Украинаас гаргахаар Байдены захиргаа шийдсэн. Өмнө нь ЭСЯ-ыг Львов руу нүүлгэн шилжүүлсэн байсан бол одоо Польш руу шилжүүлнэ" гэж Блүмберг агентлагийн сурвалжлагч Женнифер Жейкобс Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Энэхүү шийдвэрийг аюулгүй байдлын үүднээс гаргасан гэнэ. Нөхцөл байдал тогтворжвол Америкийн дипломатууд Украин руу буцах аж. Харин энэ мэдээлэлтэй холбоотойгоор АНУ-ын Төрийн департамент болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тайлбар өгөхөөс татгалзжээ.

Путин Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрч, цэргээ оруулахаар боллоо

Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрсөнд дэлхийн улс орнууд хэрхэн хандав

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ