Дээд Радын гишүүн: Зеленский дайн болохыг мэдэж байсан

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цэргийн ажиллагаа эхлэхийг мэдэж байсан, гэвч хэлэлцээ хийгээгүй хэмээн Дээд Радын гишүүн, "Сөрөг хүчний тавцан-амьдралын төлөө" фракцийн гишүүн Илья Кива мэдэгджээ.
"Зеленский бол гэмт хэрэгтэн. Тэр цэргийн ажиллагаа болохыг урьдаас мэдэж байсан ч хэлэлцээрийн замаар нөхцөл байдлыг шийдэх боломжийг ашиглаагүй. Үүний оронд цдайны байдал тогтоож, хүмүүсийг үхэл рүү нь түлхсэн" хэмээн Телеграм сувагтаа байршуулсан дүрс бичлэгт өгүүлжээ.
Үүнээс өмнө, Украины сөрөг хүчин Киев, Москвагийн хооронд хэлэлцээг нэн даруй эхлүүлэхийн төлөө зогсоно гэж мэдэгдэж байлаа. Түүнчлэн төвийг сахисан статусыг бэхжүүлэхийг дэмжиж байгаагаа сөрөг хүчнийхэн илэрхийлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ