Путин Оросын санхүүгийн тогтвортой байдлыг хангах тушаалд гарын үсэг зурав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын санхүүгийн тогтвортой байдлыг хангах нэмэлт, түр арга хэмжээний талаарх тушаалд гарын үсэг зуржээ. Энэ талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Өмнө нь гарсан мэдээллээр, ОХУ АНУ болон түүний холбоотнуудын эсрэг тусгай эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх тушаалд Путин гарын үсэг зурсан байна. Энэ нь Барууны орнуудын зүгээс Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээтэй холбоотой аж.
Путиний гарын үсэг зурсан энэ тушаалд тусгагдсанаар, 2022 оны гуравдугаар сарын хоёрны өдрөөс эхлэн Оросоос 10 мянгаас дээш долларыг бэлнээр гаргахыг хориглосон байна.
Түүнчлэн "нөхөрсөг бус орнуудтай холбоотой" гадаадын этгээдүүдтэй ОХУ-ын иргэн гэрээ хэлэлцээ хийх онцгой журмыг гуравдугаар сарын хоёрны өдрөөс эхлэн мөрдөхөөр болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ