Ромын пап: Дайн бол солиорол
2022-03-07

Ромын пап Франциск ням гарагт, долоо хоног тутам хийдэг сүсэгтнүүдэд хандсан мэдэгдэлдээ дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. 

 

"Украинд цус, нулимсаар гол урсаж байна. Энэ бол зүгээр нэг цэргийн ажиллагаа биш, харин үхэл, эвдрэл, ядуурлыг авчирж буй дайн" хэмээн Ромын пап өгүүлсэн байна. 

 

Мөн тэрбээр байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож, яаралтай хэлэлцээ хийхийг уриалжээ.

 

"Энэ шаналсан оронд хүмүүнлэгийн дэмжлэг цаг ирэх тутамд улам бүр шаардлагатай болж байна. Дайн бол солиорол. Гуйж байна, зогсоод өгөөч" хэмээн Франциск мэдэгджээ.

 

Өмнө нь, Орос улс Украин руу халдсаны маргааш өдөр буюу хоёрдугаар сарын 25-нд Ромын Пап Оросын элчин сайдын яаманд биечлэн очиж, санаа зовниж байгаагаа илэрхийлж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросуудын Монгол,халимаг,буриад,сибирь,алс дорнод,төв ази,кавказ,польш унгар финлянд чех-д хийсэн аллага түрэмгийллийг тоочвол ч их юм гарна шүү.Шинэ зуун гараад гүрж азербайджан Молдав украйн хичнээн аллага үйлдэж тоглоомын БНУ-ууд байгуулав даа.Крымийг цэргийн хүчээр булаан эзлээгүй байсан бол......
2022-03-09
Осор:
Оросуудын монгол, халимаг,буриад,сибирь алс дорнод,төв азийн орнууд,кавказ афган польш финлянд унгар чех-д хийсэн аллага,түрэмгийлэлийг ярьвал ч аймаар тоо гарна шүү
2022-03-08
зочин:
Дэлхийн хоёр их дайнд ялалт байгуулж, хүн төрөлхтөнийг Америк, Английн эзлэн түрэмгийлэгчид, фашист Германы яраглалаас аварсан Оросын ард түмний ач буян хэдэн зууны туршид, хэдэн мянган жилийн туршид арилахгүй ач буян юм. Оросын ард түмэн энэ ач буяныхаа үйлийн үрийг эдэлж ямагт мандан бадарч, ялалт байгуулсаар байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-03-07
Оросуудын Монгол,халимаг,буриад,сибирь,алс дорнод,төв ази,кавказ,польш унгар финлянд чех-д хийсэн аллага түрэмгийллийг тоочвол ч их юм гарна шүү.Шинэ зуун гараад гүрж азербайджан Молдав украйн хичнээн аллага үйлдэж тоглоомын БНУ-ууд байгуулав даа.Крымийг цэргийн хүчээр булаан эзлээгүй байсан бол......
Осор:
Оросуудын монгол, халимаг,буриад,сибирь алс дорнод,төв азийн орнууд,кавказ афган польш финлянд унгар чех-д хийсэн аллага,түрэмгийлэлийг ярьвал ч аймаар тоо гарна шүү
зочин:
Америк, Африк, Автрали тивийн бүх улсуудын болон Ази тивийн Энэтхэг мэтийн томоохон улсуудын уугуул иргэдийг бүгдийг нь зэр зэвсгийн хүчээр алж хядан, хүйс тэмтэрч, үлдсэнийг нь хэдэн зууны туршид олзлон боолчилж, эдгээр улсуудын байгалийн баялагийг нь хэдэн зууны туршид хуу хаман тонон дээрэмдсэн Англи, Америк мэтийн барууны орнуудын нүгэл хэдэн зууны туршид , хэдэн мянган жилийн туршид хэзээ ч арилахгүй хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн нүгэлт гэмт хэрэг юм. Энэ нүгэл хэдэн үеэр ч арилахгүй бөгөөд Англи, Америк мэтийн барууны орнууд энэ нүглийнхээ үйлийн үрийг мөнхөд эдэлсээр байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-03-07