Украины тал Оросын олзлогдсон цэргүүдийн тоог нэрлэв

Украины Ерөнхийлөгчийн захиргааны удирдагчийн зөвлөх Алексей Арестович Оросын талаас хичнээн хугацаат цэргийн алба хаагч олзлогдсон талаар Украины хэвлэлд мэдээлжээ.
"250-300-аас багагүй хүн олзлогдсон. Бүгд хугацаат цэргийн алба хаагчид" хэмээн Арестович өгүүлсэн байна.
Түүний өгүүлснээр, 15 дугаар мото буудлагын бригадын тагнуулын хугацаат цэргийн алба хаагчид олзлогдсоныхоо дараа Сири, Уулын Карабахт байлдаж байсан, Донбасст ч тулалдсанаа ярьж, арми нь ялах боломжгүй үед хүн амыг нь ялахаар хичээдэг Сирийн аргыг Украинд ашиглаж байгаа талаар ярьсан гэнэ.
Арестовичийн өгүүлснээр, одоо Украинд хичнээн хугацаат цэргийн алба хаагч байлдаж байгааг хэлэхэд хүнд, гэхдээ ийм цэргүүд очоогүй чиглэл гэж байхгүй аж. Украины дайнд оролцож байгаа Оросын армийн бие бүрэлдэхүүний багадаа тал хувь нь хугацаат цэргийн алба хаагч гэж Арестович үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн амиа алдсан хүмүүсийн тал нь мөн л хугацаат цэргийн алба хаагч гэж тэрбээр үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ