Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын суртал ухуулгыг хориглох тухай хуулинд гарын үсэг зуржээ. Энэ талаар Дээд радаас авсан эх сурвалжтайгаар Интерфакс агентлаг мэдээлсэн байна.
Энэ хуулийн дагуу Украины эсрэг түрэмгийллийг зөвтгөх эсвэл үгүйсгэх, "Украины дотоод сөргөлдөөн" гэж нэрлэх, энэ түрэмгийлэлд холбоотой этгээдүүдийг магтах, зөвтгөхийг хориглох аж.
Түүнчлэн дайны суртал ухуулга хийж байгаа эсвэл Оросын түрэмгийллийг зөвтгөсөн нам, байгууллагуудыг шүүхийн шийдвэрээр татан буулгах заалт энэ хуулинд багтсан байна. Энэ хуулийг гуравдугаар сарын 14-ний өдөр баталсан ч Дээд рад одоо л энэ талаар мэдээлж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |