Зеленский: ОХУ-тай хийж буй хэлэлцээнд эерэг ахиц гарч байна

Оростой хийж буй хэлэлцээнд ахиц гарч байгаа талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Гарсан шийдвэрүүд Украины ашиг сонирхолд нийцсэн байхын тулд дахин хугацаа хэрэгтэй гэж Зеленский онцолсон байна.
"Уулзалтууд үргэлжилж байна. Хэлэлцээн дээр илэрхийлж байгаа байр суурь илүү бодитой болсон. Гэхдээ чухамхүү Украины ашиг сонирхолд нийцсэн шийдвэрт хүрэхийн тулд хугацаа хэрэгтэй" хэмээн тэрбээр Телеграм хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлд онцолсон байна.
Гуравдугаар сарын 15-ны өдөр сэргэсэн хэлэлцээ гуравдугаар сарын 16-ны өдөр үргэлжилнэ гэж хэвлэлүүд мэдээлсэн. Украины тал ойрын үед Оростой энхийн хэлэлцээ байгуулж магадгүй талаар мэдээлж байсан бол ОХУ энхийн хэлэлцээ байгуулах боломжтой эсэх талаар ямар нэг таамаглал, тайлбар хийгээгүй юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ