Пентагон: Оросын цэргүүд хоол хүнсгүй, түлш, хувцасгүй болсон

Украинд байлдаж буй Оросын цэргүүд хоол хүнс, сум хэрэгсэл хүрэлцээгүй болсон төдийгүй Хар тэнгис дэх хөлөг онгоцууд нь ч түлшгүй болсон, цэргүүдэд дулаан хувцас байхгүй хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан хаалттай хуралдаан дээр мэдэгдсэнийг "Эрх чөлөө радио" дамжуулжээ.
"Тэдний өмнө нь хэзээ ч явуулж байгаагүй том, өргөн цар хүрээтэй ажиллагаа сарын турш үргэлжилж байна. Харин тэд нөөцөө нөхөх асуудлаа шийдээгүй л байгаа" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Мөн ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш долоо хоногийн дараа л хоол хүнс, түлш зэрэг хангамжийн асуудал хүндэрсэн гэж тэрбээр онцолжээ.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Украин руу Оросын цэргүүд халдаж эхэлсэн. Энэ хугацаанд Украины олон хот суурин сүйдэж, 1000 орчим энгийн иргэн амиа алдсан бол хоёр сая гаруй хүн Украинаас дүрвээд байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ