ФОТО: "Оскар" дээр Украиныг дэмжсэн одод

Жил бүр зохион байгуулагддаг "Оскар" шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо эхэллээ. Уламжлал ёсоор энэ шагнал гардуулах ёслол Dolby Theatre-д болдог бөгөөл улаан хивсний ёслолоос эхэлдэг юм. Энэ жилийн ёслолын үеэр дэлхийн гол үйл явдал болсон Украин дахь дайнтай холбоотой үзэл бодлоо илэрхийлж, Украиныг дэмжиж байгаагаа харуулсан алдартан цөөнгүй байлаа.
Ёслолд ирж байгаа алдартнуудад Украины дүрвэгчдийг дэмжих цэнхэр тууз тараан өгч байгаа гэнэ. Үүнээс гадна зарим алдартан цэнхэр, шар өнгийн хослол бүхий энгэрийн тэмдэг, энгэрийн алчуур ч зүүсэн байжээ.
Бенедикт Камбербэтч
Шерлок Холмсын дүрээрээ алдартай Бенедикт Камбербэтч Украиныг дэмжсэн алдартнуудын нэг байлаа. Тэрбээр дайн эсэргүүцэж байгаагаа өмнө нь нэг бус удаа илэрхийлж, Украины далбааг барьж, түүнчлэн Украины дүрвэгчдийг гэртээ хүлээн авахад бэлэн байгаагаа зарлаж байсан юм. Ингээд Бенедикт Оскарын ёслол дээр цэнхэр, шар хослол бүхий тэмдэгтэй иржээ.
Жейсон Момоа
"Аквамен" Жейсон Момоа улаан хивсний ёслол дээр дэгжин костюм өмсөж, энгэрийнхээ халаасанд Украины төрийн далбааны өнгө бүхий алчуур хийжээ.
Жейми Ли Кертис
Giorgio Armani-аар гангарсан Жейми Ли Кертис Украины дүрвэгчдийг дэмжин тараасан цэнхэр өнгийн туузыг барин олны өмнө зогсжээ.
Сэмюэл Жексон эхнэрийн хамт
Алдарт жүжигчин улаан хивсний ёслол дээр мөн л цэнхэр тууз зүүн гарч иржээ.
Фрэнсис Коппола
Оскарын зургаан удаагийн шагналт найруулагч Фрэнсис Коппола Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр пиджакан дээрээ Украин болон Америкийн далбаа бүхий тэмдэг зүүсэн байна. Фрэнсис энэ ёслолд эхнэр Элинорагийн хамт иржээ.
Юн Ё Жон
Өнгөрсөн онд "Минари" киногоороо Оскар хүртсэн, Өмнөд Солонгосын жүжигчин Юн Ё Жон мөн л цэнхэр туузаар гоёжээ.
Жо Уокер
Риба Макинтайр, Дайан Уоррен
Америкийн кантри дуучин Риба Макинтайр болон Америкийн дуу зохиогч Дайан Уоррен нар ч мөн Украиныг дэмжжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ