Дэлхийн одод Украинд туслахаар тоглолт хийж, 16 сая доллар цуглуулжээ

Британид дэлхийн одод телевизийн концерт зохион байгуулжээ. Энэ тоглолт Украинд туслах зорилготой байсан бөгөөд тоглолтоос олсон орлогыг Украинд хандивлах юм байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, энэ тоглолтод Эд Шэран, Камила Кабелло, Нимл Рожерс, Эмели Санде зэрэг одод оролцсон байна. Түүнчлэн тоглолтод Украины дуучин Жамала "1944" дуугаа дуулжээ. Энэ дуу нь өнгөрсөн үеийн аймшигт эмгэнэлт явдлын тухай, ирээдүйд ийм байдлаас зайлсхийх шаардлагатай тухай өгүүлдэг юм.
Хандивын тоглолтын үеэр Эд Шэран, Камила Кабелло нар анх удаа Bam Bam дуугаа амьдаар дуулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ