ЕХ Оросын эсрэг шинэ хориг тавина

Оросын цэргүүд Киевээс ухрах үедээ аймшигт гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээлэлтэй холбоотойгоор Европын Холбоо Оросоын эсрэг шинээр хориг тавихаар бэлтгэж байгаа аж.
Financial Times сонины мэдээлснээр, ЕХ Украин болон төрийн бус байгууллагуудад нотлох баримт цуглуулахад нь тусалж, улмаар олон улсын шүүхэд хандахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой байгаагийн дээрОросын эсрэг тавих шинэ хоригуудын талаар лхагва гарагт хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Германын Гадаад хэргийн сайд Анналена Бербок Оросын эсрэг хоригоо чангатгаж, Украинд нэмэлт тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн бол Францын тал Орост үзүүлэх олон улсын эдийн засгийн дарамт шахалтыг нэмэгдүүлэхийг уриалж, харин Эстони улс хатуу хориг тавих ажлыг аль болох хурдан шийдэх шаардлагатайг онцолжээ.
ЕХ-ноос тавих шинэ хоригт хувь хүмүүс рүү чиглэсэн нэмэлт хориг, Оросын хөлөг онгоцуудыг ЕХ-ны орнуудын боомтууд руу орохыг хориглох, эрчим хүчний түүхий эдийн экспортыг хязгаарлах, хориглох гэсэн арга хэмжээнүүд багтаж болзошгүй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ