УНИАН: Оросын танк буяны байгууллага руу буудаж, эмэгтэйчүүдийг хөнөөлөө

Украины Донецк мужийн Мариуполь хотод Оросын танк "Каритас Украина" католик сайн үйлсийн байгууллагын төв рүү буудаж, улмаар хоёр эмэгтэй тэдний гэр бүлийн таван гишүүн амиа алдсан талаар УНИАН мэдээлжээ.
"Каритас" руу халдсан хэрэг гуравдугаар сарын 15-ны өдөр болсон ч өнөөдөр л энэ мэдээлэл олонд ил болсон гэж эх сурвалж онцолсон байна. УНИАН агентлагийн мэдээлснээр, Оросын танк цэргийн объектууд руу буудаж байгаад дараа нь энгийн иргэд рүү халдах үеэрээ ийнхүү буяны байгууллага руу халдаж, олон хүнийг хөнөөсөн гэнэ.
Эргэн сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Оросын арми хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу довтолсон юм. Улмаар Донецк мужийн Мариуполь хотыг хэдэн талаас нь бүслэн, цохилт өгсөн. Дөрөвдүгээр сарын эхэн гэхэд энэ хотын дэд бүтцийн 90 хувь нь сүйрсэн гэж Мариуполь хотын дарга Вадим Бойченко мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ