Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу халдсанаас хойш АНУ болон Барууны орнууд Украин руу зэвсэгийн тусламж илгээсээр байгаа юм.
Энэ удаад АНУ дахин 800 сая долларын үнэ бүхий зэвсэг илгээхээр болсноо мэдэгдсэнийг NBC дамжууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн тусламжид хуягт тээвэрлэгч, Ми-17 нисдэг тэрэг зэрэг зэвсэглэл багтсан байна.
Лхагва гарагт Украинд айлчилсан Польш, Латви, Литва, Эстонийн төрийн тэргүүнүүд ч мөн цаашид Украинд зэвсэг нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байв. Таван орны төрийн тэргүүн уулзалтын дүнгээр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, энэ үеэр батлан хамгаалахынхаа төсвөөс ихээхэн хувийг Украинд зарцуулж байгаагаа мэдэгдсэний дээр дэлхий нийтэд хандан "Украин дайснаас өөрийгөө хамгаалахад нь туслах үүднээс" зэвсэг нийлүүлэхийг уриалсан юм.
Литвийн Ерөнхийлөгч: Бид Путиний дайныг санхүүжүүлэхээ зогсоох ёстой
Г.Бямбасүрэн
Уншиж байна |