БНХАУ нүүрс олборлолтоо эрс нэмэгдүүллээ

Дэлхийн зах зээл дээр үнэ өссөний улмаас Хятад улс дотоодынхоо нүүрс, хийн олборлолтыг эрс нэмэгдүүлж байгаа талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар сард БНХАУ-ын нүүрсний олборлолт жилийн дүнгээр 15 хувиар өсөж, 396 сая тоннд хүрсэн байна. Харин байгалийн хийн олборлолт 6,3 хувиар нэмэгдэж, 19,7 тэрбум кубметр болжээ. Түүнчлэн түүхий газрын тосны олборлолт 3,9 хувиар нэмэгдсэн байна.
Гэвч коронавирусийн халдвартай тэмцэх хатуу арга хэмжээний улмаас байгалийн нөөцийг боловсруулах ажил буурчээ. Хятадын эрх баригчид ковидын тохиолдол нэг ч гаргахгүй гэсэн бодлого баримталж байгаагийн улмаас халдварын тохиолдол цөөн тоогоор илэрсэн ч хатуу хөл хорио тавьж байгаа юм. Тиймээс олон салбарын үйл ажиллагаа доголдож, цаашлаад Хятадын ДНБ-д сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид таамаглаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ