Польш улс Украинд дахин цэргийн техник илгээсэн бөгөөд тэдгээрийн дунд танк, дрон байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, Польш улс Т-72М1 танк 232, түүнчлэн зөөврийн зенит-пуужингийн комплекс, шуурган галын тийрэлтэт систем, дрон зэрэг зэвсэгийг Украинд нийлүүлсэн байна. Польш улс Украинд нийлүүлсэн зэвсгийн хэмжээгээр АНУ-ын араас хоёрт бичигдэж байгаа аж.
Өмнө нь, дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий мэдэгдэл хийхдээ, Польш улс Украинд танк өгсөн хэмээж байв. Сүүлд гарсан мэдээллээр, Польшийн эрх баригчид Украин руу 200 гаруй Т-72 танк, явган цэргийн байлдааны хэд хэдэн машин илгээжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |