Пентагон: Оросын арми Харьков орчимд ялагдсан

Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгооны улмаас Оросын арми Харьковоос 25 бээр газар ухарсан гэж Пентагоны өндөр албан тушаалтан мэдэгдсэнийг The Moscow Times мэдээлжээ.
Пентагоны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, өнгөрсөн 24-48 цагийн туршид гүйцэтгэсэн ажиллагааны дүнд Украины хоёр дахь том хотоос Оросын арми ухарсан байна. Үүнээс өмнө, дайн эхлэх үеэр Оросын арми Харьков хотыг бараг бүсэлсэн байжээ. Ингэснээр Оросын арми өмнөд зүг рүү давшиж, Донбасс дахь Украины Зэвсэгт хүчний байршлыг бүслэхийн тулд бусад хэсгүүдтэйгээ нэгдэж чадаагүй байна.
Пентагоны төлөөлөгчийн үзэж байгаагаар, цэргийн хүчнийхээ 25 хувь, Хар тэнгисийн флотын гол хөлөг онгоцоо алдсаны дараа Оросын цэргүүд илүү болгоомжтой хөдлөх болсон гэнэ. Тэд алгуур хөдөлж, газар болон агаарт хохирол бага амсахын тулд эрсдэлээс зайлсхийж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ