Украины дайнтай холбоотойгоор Javelin пуужин үйлдвэрлэлтийг хоёр дахин нэмэгдүүлнэ

Америкийн Lockheed Martin корпораци танк эсэргүүцэгч Javelin пуужингийн комплексийн үйлдвэрлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар компанийн Ерөнхий захирал Жеймс Тайклет CBS телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна.
"Одоогоор манайх жилд 2100 пуужин үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ тоог жилд 4000 болгон нэмэгдүүлэхээр зэхэж байна. Үүнд хэдэн сар, хэдэн жил ч шаардлагатай болж мэдэх юм" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Жеймс Таклетийн онцолсноор АНУ болон түүний холбоотнууд, түүнчлэн Ази Номхон далайн бүс нутгийн орнуудаас ч Javelin-ий эрэлт нэмэгдэж магадгүй гэнэ. Энэ пуужин одоо Орос, Украины дайнд ашиглагдаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ